С.Эрдэнэ сайдыг тайлангаа тавихыг шаардав

Д.Тулга / Улстөр

erdeneУИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/НДҮЗ/-ийн дарга С.Эрдэнэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайлан, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийн талаарх мэдээллийг УИХ-д хэзээ танилцуулах талаар хариу мэдэгдэхийг хүссэн албан тоотыг илгээсэн байна.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулах, МАН-ын бүлгээс тавьж байгаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг ил тод, шударга хуваарилалтын болон өрсөлдөөний зарчимд нийцүүлэн шийдвэрлэх асуудлаар салбарын сайдад албан бичиг илгээсэн боловч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй аж. Тиймээс ахмад настны тэтгэврийн зээлийн хүү, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын тайлан зэрэг асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд дахин ханджээ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.