Хөлөг онгоц хөмөрч, 700 орчим дүрвэгч сураггүй болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

boat-ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 28-ХАН ХҮН АВРАГДААД БАЙНА-

Газар Дундын тэнгист, дүрвэгчдийг тээвэрлэж явсан хөлөг онгоц живсний улмаас 700 орчим хүн сураггүй болсон талаар CNN онцолжээ. Дүрвэгсдийн дийлэнх нь ямар усан онгоцны өрөөнүүдэд “цоожлогдсон” байсан бололтой. НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх Дээд комиссарын газраас мэдэгдсэнээр, өнгөрсөн бямба гарагийн орой Италийн өмнөд нутгийн Лампедуза аралд хөлөг онгоц хөмөрчээ. Өнөөдрийн байдлаар Италийн эргийн харуулууд 28 хүнийг авраад байгаа талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлснийг BBC онцолсон байна.

Дүрвэгчдийн дунд Алжир, Египет, Сомал, Нигер, Сенегал, Мали, Замби, Бангладеш, Ганын иргэд байжээ. Мальтийн Ерөнхий сайд Жозеф Мускат аврах ажиллагаа үргэлж байгааг мэдэгдэв. Усан дээр хөвж буй зүйлс дундаас амьд хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж буй юм байна. Энэ оны эцэс гэхэд Газар Дундын тэнгисийг гатлан Европт хүрэх аз туршихаар шийдсэн 30 мянга орчим хүн амиа алдаж болзошгүй гэж Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллага анхааруулсан байна. Энэ нь 2014 онд амь үрэгдсэн цагаачдын тооноос 10 дахин их тоо аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭboatboat


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.