Тайваний эргээр 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaadӨчигдөр Тайваний далайн эргээр хүчтэй газар хөдлөлт болжээ. Голомтын төв нь Хуалианаас зүүн хойд зүгт 76 км зайд, 28.9 км-ийн гүнд байсан гэж АНУ Геологийн Судалгааны төвөөс мэдэгджээ. CNN агентлагийн мэдээлснээр газрын чичиргээ арал даяар мэдрэгдэж байсан аж. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол учирсан талаар албаныхан мэдээлээгүй байна. Орон нутгийнхны хэлж буйгаар, Тайпэйд 84 настай өвгөн газар хөдлөлтийн улмаас үүссэн галд амиа алдсан гэжээ. Мөн газар хөдлөлт нь усны хоолойнуудыг эвдэлж, зарим дүүргүүдийн зам усанд автаж, бөглөрөл үүсээд байгаа аж.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.