Ц.Мөнхтөр: Тавантолгойн шийдвэрийг өргөн барьсан

Д.Тулга / Эдийн засаг

munhturӨнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцууллаа. Энэ үеэр тэрээр Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг УИХ-д өргөн барьсан гэж мэдэгдэв.

УИХ 72 цаг буюу гурав хоногийн дотор гэрээ хэлэлцээрийн бичиг баримтын бүрдүүлэлт ямар түвшинд байгааг нягталж үзсэн байна. Энэ хугацаанд ганц хоёр баримт бичиг дутуу байсныг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүний хүрээнд Засгийн газар Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн тухай гэсэн тогтоол гарсан байна.

2012 оны тогтоолоор Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигч зарим иргэдийг нэрлэсэн үнээр нь Засгийн газарт хувьцаагаа худалдах бололцоо олгох шийдвэр гаргасны үндсэн дээр 1 сая 504 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлт гаргажээ. Гэтэл төлбөрийг нь өгч чадаагүй. Мөн Эрдэнэс-Тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдээс эдгээр иргэдийн нэрийг хассан байна. Тиймээс иргэд хувьцаагаа буцааж эзэмшье гэх хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргажээ.

Өргөдлийн байнгын хороо иргэдийн хүсэлтийг хүлээн авч, Засгийн газарт энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн аж. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эдгээр иргэдийг дахин бүртгэх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагад үүрэг болгожээ. Үүгээр Тавантолгойн гэрээнд дутуу байсан Эрдэнэс-Тавантолгойн ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тухай асуудал шийдэгдсэн бөгөөд уг хэлэлцээрийг Засгийн газраас том хэмжээний гэрээ хэмээн баталгаажуулсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.