Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Д.Тулга / Улстөр

tusviin baingiin horoo

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төслийн талаар гишүүд саналаа хэлсэн юм.

Ч.Хүрэлбаатар: Өнөөгийн нөхцөлд уг хууль тулгамдаад байгаа асуудал мөн үү, эдийн засгийн уналттай байгаа энэ үед хуулийн төслийг хойшлуулах нь зүйтэй, түүний оронд өрийн асуудлаа ярилцаж шийдмээр байна гэв.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж: Өрийн асуудал санаа зовоож байгаа асуудал боловч баялгийн сангийн тухай хуулийг хамтад нь мөрдөөд явбал илүү зохистой механизм болох юм. Өрийн дарамт 2016, 2017 онуудад хурцаар тавигдана. Иймээс ч бид 2018 оноос уг хуулийн үйлчлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Харин 2018 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай дүрэм журам, институцийг бүрдүүлэхээр ажиллана. Үүнд тодорхой хугацаа шаардагдах юм хэмээв.

Сангийн дэд сайд С.Пүрэв: Сангийн яам өрийн асуудлыг хэрхэн шийдэх талаар дунд хугацааны өрийн стратегийн талаар санал боловсруулж байгаа, удахгүй танилцуулна. Хэлэлцэж буй хуулийн төслийн тухайд өнөөдөр зайлшгүй шийдэх асуудал юм. Өнөөдөр бид өртэй байж болох ч байгалийн баялгийг зарцуулах нь зөвхөн энэ үеийнхэний асуудал биш юмаа. Баялгийг үе хооронд тэнцүү хуваарилаж ирээдүйн үр хойчдоо зохих хувийг үлдээх зайлшгүй шаардлагатай юм гэв. Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлэхээр тогтлоо. Мөн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Р.Амаржаргал гишүүнээр ахлуулан байгуулсан юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.