Тавантолгойн асуудлаар зөвшилцөлд хүрэв

Д.Тулга / Эдийн засаг

3Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, Тавантолгойн гэрээний төслийн талаар зөвшилцөлд хүрчээ. Улмаар УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газарт Тавантолгойн гэрээний төслийг өргөн мэдүүлэх цаг товлож өгөхөөр болсон байна. Энэ талаар өчигдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа жиргэжээ.

Мөн өчигдөр үдээс хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт Тавантолгойн төслийн гэрээг дахин хүргүүлсэн билээ. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж, УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний төслийг хүлээж авахгүй, үүнд цаг өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн гэх яриа гараад байсан. Ямартаа ч төрийн гурван өндөрлөгийн уулзалтаар ойлголтод хүрч, гэрээний төслийг УИХ-д өргөн барихаар болж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

elbeg


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.