Аваргын төлөөх цуврал тоглолт 1:1 болж тэнцлээ

Д.Тулга / Спорт

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Супер Лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд өнгөрсөн даваа гаригт эхэлсэн. Аваргын төлөө өрсөлдөхөөр Монголын сагсан бөмбөгийн хамгийн арвин түүхтэй багууд болох "Дорнод Танан Гарьд" болон Дундговь Альянс Тех Харцага багууд шалгаран үлдсэн билээ. Улмаар даваа гаригийн цувралын эхний тоглолтод 105:97 онооны харьцаагаар Харцага бага Танан гарьд багийг буулгаж авсан.

Харин аваргын төлөөх хоёр дахь цуврал өчигдөр болж, Танан гарьд баг даагаа нэхэж хожил байгууллаа. Тодруулбал тэд Харцага багийг 118:113 оноогоор буулган авч, аваргын төлөөх цуврал тоглолт 1:1 болж тэнцлээ.

Энэ хоёр баг бол сүүлийн 10 гаран жил дээд лигт тогтмол тоглож, дээд лигийн аварга хэмээх цолыг хүртэж буй багууд юм. Үндэсний аваргын цувралын гурав дахь тоглолт маргааш 19:00 цагаас Спортын төв ордонд болно.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.