МАН-ыг Засгийн газраас гарахыг шаардаж байна гэв

Д.Тулга / Улстөр

АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ынхан хэлсэн үгэндээ хүрэхгүй, хэрхэн хууль бус ажиллаж байгаа талаар зарим баримтыг танилцуулав. Тодруулбал тус намыг татвар төлөгчдийн мөнгөөр намын байраа барьсан, МАНАН-гийн Засгийн газрын үед батлагдсан Оюутолгойн гэрээ нь өнөөдрийг хүртэл Монголын ард түмэнд тодорхой үр дүнгээ өгч чадахгүй байна хэмээсэн юм.

Ийнхүү Шийдлийн Засгийн газарт хамтарсан МАН хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулж байгааг хэлээд нэн даруй Засгаас гарахыг шаардаж байгаагаа хэлэв. АН Шийдлийн Засгийн газрыг МАН–тай хамт байгуулснаар өнөөдрийг хүртэл хууль бус шийдвэр гаргасаар ирлээ. Үүгээр зогсохгүй дахин хууль бус шийдвэр гаргах гэж улайран тэмцэж байгааг тэрээр шүүмжилсэн юм. Тэр дундаа МАН-ын үед батлагдсан Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох үүднээс дахин өөрчлөх гэж байгаа нь нөхцөл байдлыг улам тогтворгүй болгох гэж байгааг анхаарууллаа.

Улмаар “Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу УИХ нэг танхимтай 76 гишүүнтэй байна. УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгодог үндсэн эрхийг хангасан 48:28 харьцаатай холимог тогтолцоог үгүйсгэж тавар төлөгчдийн зургаан тэрбум төгрөгөөр бүх нийтийн санал асуулга явуулах МАН-ын улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэж байна” гэв.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.