Улаанталбайд алхах монгол цэргийн бүрэлдэхүүн маргааш ОХУ-ыг зорино

Д.Тулга / Улстөр

ОХУ-ын Москва хотын Улаанталбайд парад алхах бүрэлдэхүүн маргааш өглөө ОХУ-ыг зорих юм байна. Тэд ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тусгай автобусаар явах бөгөөд тэндээс нь ОХУ-ын цэргийн тусгай онгоц авах юм байна. Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өчигдөр бүрэлдэхүүнийг ОХУ-ыг зорихоос нь өмнө бэлтгэлийн явцтай танилцжээ. Тэрбээр парад оролцогчдод "Дэлхийн орнуудын цэргүүдэд Монголын цэргийн сүр хүчийг гайхуулж, цог золбоолог гэдгээ харуул. Эр цэргийнхээ сүр хүчийг гайхуулах том боломж та нарын гарт байна" хэмээн захиж, амжилт хүсчээ.

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 000 цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцуулан явуулахаар төлөвлөсөн гэх мэдээ байна. Тодруулбал Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох ажээ. Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхана.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.