Газар, уснаа явагч автобус бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

bus

НСУ-ын Инчон хотын Согү дүүргийн захиргаа ирэх 15-наас газар уснаа явагч нийтийн тээврийн автобусыг үйлчилгээнд явуулах гэж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ. Нэг тэрбум орчим воны өртөгтэй тус автобус нь 3.7 м өндөр, 12.6 м урт, 2.9 м өргөн, 12 тонн жинтэй ба хойноо хоёр ширхэг автомат сэлүүртэй, 35 зорчигчийн суудалтай ажээ.

Уг автобус Согү дүүрэгт байрладаг далайн эргийн дагуух 7 усан зогсоолын хооронд үйлчлэх ба нэг талдаа 50 минут зарцуулах юм байна. Мөн осол гарах үед өмсөх аврах хантааз, хийлдэг завь, автобусны шил хагалах тусгай алх зэргийг автобусны дотор байрлуулжээ.

Энэхүү автобусаар насанд хүрэгчид 30 мянга, хүүхэд 25 мянган воны зорчих тасалбар авч үйлчлүүлэх юм байна. Тус дүүрэг дэх далайн эрэг нь гүехэн устай ба автобус явах тусгай замыг далайн эргийн дагуух усан доор засч бэлтгэсэн байгаа тул газар уснаа явагч автобус ямар нэгэн осол, саад бэрхшээлгүйгээр үйлчилгээнд явах боломжтой ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭbusbusbusbusbusbus

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:08

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.