Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ

Д.Тулга / Улстөр

saihanbilegУИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх юм. Тэрээр энэ удаа татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх ажээ. Ерөнхий сайд 14 хоногийн өмнө эл сэдвээр чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас мэдээллийг хойшлуулсан билээ.

Ч.Сайханбилэгийн ахалж буй Засгийн газар татварыг шинээр нэмэхгүй, харин татварын ачааллыг бууруулж ажиллахаа мэдэгдсэн. Тиймээс энэ удаагийн мэдээллээрээ татварын өнөөгийн орчин ямар байгаа, түүнээс улбаалж цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хууль эрх зүйн шинэчлэлийнхээ талаар УИХ-ын гишүүд танилцуулга хийх ажээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.