Зүүнд өмнөд Азийн улс орнуудын дээд хэмжээний уулзалт болж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

АСЕАН

Зүүн өмнөд Азийн улс орнуудын ASEAN-ы дээд хэмжээний чуулга уулзалт Малайзын Куала Лумпур хотноо 26 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтаар Хятад улстай бүс нутгийн болоод арлуудын талаар зарим маргаантай асуудлуудыг шийдвэрлэх аж. Мөн Торгоны замыг зүүн хойд Азийн зарим улс орнуудаар дайруулах талаар эдийн засгийн өндөр ач холбогдолтой хэлэлцээнүүдийг уг чуулга уулзалтаар шийдэх юм. Уг уулзалтад зүүн өмнөд Азийн улс орнуудын гадаад хэргийн сайд нар оролцож байна. Уулзалтын үеэр Малайзын ерөнхий сайд Нажиб Разак “ASEAN-ы дээд хэмжээний уулзалт бол зүүн өмнөд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргээд зогсохгүй бүс нутгийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх боломж олгодог. Хятад улсын зүгээс Торгоны замыг дайруулах улс орнуудыг зарлах тухайгаа мэдэгдсэн. Энэ нь Азийг төдийгүй Европийг холбосон том төсөл хөтөлбөр юм” гэжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.