Манай боксчид олон улсын тэмцээнээс арван медаль хүртжээ

Д.Тулга / Спорт

Манай улсын боксын шигшээ багийн тамирчид Индонезын Палембанг хотноо 22 дахь удаагаа зохиогдсон "Ерөнхийлөгчийн цом" А зэрэглэлийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Д.Батсүрэн, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Б.Энхтайван нараар удирдуулсан шигшээ багийн залуу тамирчин, спортын мастер Э.Цэндбаатар /56 кг/ алтан медаль, ОУХМ Б.Чинзориг /64 кг/ алтан медаль, ОУХМ М.Нандинцэцэг /Эм 51 кг/ мөнгөн медаль, ОУХМ Д.Отгондалай /60 кг/ мөнгөн медаль, ОУХМ Г.Ганэрдэнэ /49 кг/ хүрэл медаль, ОУХМ О.Сувдэрдэнэ /Эм 60 кг/ хүрэл медаль, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Энэхүү тэмцээн нь манай тамирчидын хувьд ирэх наймдугаар сард Тайланд улсын Бангкок хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон 10 сард Катар улсын Доха хотноо болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ бэлтгэх зорилгоор халуун бүсийн орныг сонгон оролцсон тэмцээн аж.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө манай тамирчидыг ОХУ, Куба, Герман зэрэг оронд болох дөрвөн тэмцээн хүлээж байгаа юм. Олимпийн эрх олгох эхний тэмцээн аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид олимпийн эрх авах хатуу болзол боксчдыг хүлээж буй юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.