ФОТО: Майдар эргэх ёслол боллоо

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн лам, хуврагууд Майдар эргэх ёслол үйлдлээ. Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг учраас энэ ёслолыг жил бүр зохион байгуулдаг байна.

Асрал нигүүслийн галаар хилэнг түлэн шатаагч

Аугаа билгүүний гэрлээр мунхагийн харанхуйг арилгагч

Асар номын ялгуусны орлооч амьтны тусыг зохиогч

Ариун Түшитийн оронд оршигч түүнд мөргөе

Майдар бурхан бол энэрэл нигүүсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг үздэг. Урьд Их Хүрээнд Майдар эргэх ёслол нь олон нийтийг хамарсан хамгийн чухал томоохон шашны зан үйл байжээ. Ирээдүй цагийн Майдар Бурханы эргэх ёслолыг 1992 онд зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр дахин сэргээснээс хойш жил бүрийн зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр сүсэгтэн олонтойгоо хамтран үйлдэж байгаа юм. Майдар эргэх ёслол нь Майдар бурхан залран ирж, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.