Амласандаа хүрээгүй тул АНУ-ыг эсэргүүцэн жагсчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

prisonЭнэ сарын 26-ны өдрийн ням гаригт Уругвайн нийслэл Монтевидео хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны дэргэд эсэргүүцлийн жагсаал болжээ. Куба дахь Америкийн Гуантанамо баазын шоронгийн хоригдлуудыг Уругвайд шилжүүлэх талаар тус улсын Засгийн газар АНУ-ын эрх баригчидтай 2014 онд тохиролцжээ. Хоригдлуудыг Уругвайд шилжүүлэн өгсний дараа тухайн үед Ерөнхийлөгч байсан Хосе Мухика гадаадад зорчиход нь тэдэнд саад болохгүй гэж мэдэгдэж байсан аж. Испани хэл сурч, аль болох хурдан ажилд орохыг Мухика Гуантанамод хоригдож байсан хүмүүст уриалжээ. Гэвч тэд одоог хүртэл ажлын нэг ч санал хүлээж аваагүй аж. Сирийн хоёр иргэн, Тунисийн нэг иргэн амласан тусламжаа үзүүлээгүй учир АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахыг шаардсан байна. Тэд сүүлийн хоёр долоо хоног НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас сард олгодог 15 мянган уругвай песог /560 орчим доллар/ аваагүй аж. Тэдний хоёр нь төлбөрөө төлөөгүй учраас амьдарч байсан зочид буудлын өрөөнөөсөө гарч, Уругвайн үйлдвэрчний эвлэлийнхний олгосон түр орон сууц руу нүүжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.