Төрөөс ЯВГАН ХҮНИЙ ЗАМ-аа авъя

Д.Тулга / Нийгэм

yam

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж хотын төвд явган хүний замыг хааж, таглан барьсан гэх барилгуудыг чөлөөлөх, нураах шийдвэрийг гаргасан нь олон хүний магнайг тэнийлгэсэн сайхан мэдээнүүдийн нэг байлаа.

Улаанбаатарт бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр гарч байгаа нэг бэрхшээл бол явган хүний зам талбай улам л багассаар байгаа явдал. Хотын гудамжинд тайван алхах боломжгүй, энд тэндгүй ухаж сэндийчээд хаячихсан. Үнэхээр л явган хүний зам талбайг ашиглан барилга байшин, хашаа, шат довжоогоо илүүчлэн тавьсан байгууллагууд нийслэл хотод энд тэнд мэр сэр харагддаг. Харин нийслэлээс тэдгээр байгууллагуудын томоохонуудаас нь дурдаж, зураг хөргийг нь хүртэл дэлгэсэн. Тодруулбал “Туушин” зочид буудал, “Метро молл” их дэлгүүр, МУИС-ын төв байрын замын эсрэг талын “Ганнам” солонгос хоолны газар, Урт цагаанд байрлалтай “Броадвей” сүлжээ ресторан зэрэг томоохон үйлчилгээний газрууд явган хүний замыг чөлөөлөх хэрэгтэй байгааг дуулгасан билээ. Ингээд зогсохгүй зам чөлөөлөх зардлыг тухайн байгууллагуудаар гаргуулж, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангахыг зогсоох, мөн зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байсан.


-ТӨРИЙНХӨН ТҮҮЧЭЭЛЭХ ЁСТОЙ-

Захирамжийн дагуу нэр дурдсан тус байгууллагууд энэ сардаа багтаан явган хүний зам талбайг чөлөөлөх үүрэг авсан гэсэн үг. Гэхдээ энэ албан шаардлагыг биелүүлэх эсэх нь тодорхойгүй. Бид мэдээж нэхэн сурвалжилна.

Нийслэлээс ийнхүү иргэдийнхээ аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлд анхаарч байгаад бид бүхэн сайшаалтай хандаж буй. Гэхдээ зөвхөн хувийн хэвшлийнхэн явган хүний зам талбайг эзэгнээд байгаа юм биш. Төрийн байгууллагууд, яам, тамгын газрууд ч явган хүний явах ёстой зам талбайг ямар нэг байдлаар хаасан байх нь бий. Тухайлбал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны үүдэнд яг явган хүний замыг дайруулан тавьсан томоос том шавар арслангийн баримал байх жишээтэй.

Харин бид төрийн байгууллага, яам тамгын газрууд мөн л Нийслэлийн засаг даргын шийдвэрт захирагдаж, явган хүний замыг чөлөөлөх ёстой гэж үзэж буй юм. Төрийн байгууллага нь түүчээлж, үлгэр жишээ үзүүлж байж хувийн хэвшлийнхэн “үгэнд орох” бус уу. Та бүхэнд явган хүний зам талбайг хаасан, ашигласан төрийн байгууллага, яамдыг танилцуулж байна.

Б.ЦЭЛМЭГ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН
yam

АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

yam

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

yam

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ

yam

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

yam

УУЛ УУРХАЙН ЯАМyam

ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

yam

ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.