Б.Цэвээндаш: Санаа бүү зовоорой, бид сайн байна

Д.Тулга / Спорт

tseveendash

Балбад газар хөдөлж, түүний улмаас Эверест рүү авирч байсан олон уулчин амиа алдсан талаар бид мэдээлсэн. Монголоос явсан хоёр уулчны хувьд эсэн мэнд байгаа талаар түүний шерпа Вончу мэдэгдэж, улмаар Б.Цэвээндаш утсаар өчигдөр 22 цагийн үед (Улаанбаатарын цагаар) зурвас илгээжээ.

Тэрбээр “Бид 6400 метрийн өндөрт гурав хонолоо. Энд газар хөдлөлт болоод уулын цас мөс, хад чулуу нураад олон уулчид, нутгийн шерпа нар бэртэж, амь насаа алдсан. Үнэхээр харамсалтай юм боллоо. Өчигдөр бид дээшээ авирах төлөвлөгөөтэй байсан боловч шууд зогсоож хойшлууллаа.

Одоо би 5200 метрт Эверест кэмпэд бууж ирээд мэдээ явуулж байна. Одоогоор бүх зүйл хэвийн байна. Одоо ууланд маш их цас орсон байна. Гурав хоног тасралтгүй цас орж, манантай хүйтэн байна” гээд "Зам тааруу байгаа тул төлөвлөгөөт авиралтаа 4-5 хоногоор хойшлуулсан" гэв. Харин Монголчууддаа хандаж тэрбээр “Санаа бүү зовоорой. Бид сайн байна” хэмээн дамжуулсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.