Т.Санчир: Багийнхантайгаа сагсан бөмбөгийн олон улсын хэллэгээр л ойлголцож байна

Д.Тулга / Спорт

sanchirСагсчин Т.Санчир Филиппин улсын мэргэжлийн лиг болох “PBA”-г сонгосноос хойш багагүй хугацаа өнгөрөв.

Түүний хувьд “Barangay Ginebra San Miguel Kings” багт анхны тоглолтоо хийсэн байна. Тус баг нь “Cebuana”-тай тоглож, 100:89-өөр хожиход Т.Санчир 25 оноо авчээ.

Саяхан тэрээр Филиппин улсын хэвлэлд ярилцлага өгсөн байна. 14 номертой тоглож буй Т.Санчир “Филиппин улсын тоглолтын хэв маягт дасан зохицож, ижилхэн л тоглох хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл бид бэлтгэлээ сайн базааж байгаа.

Миний хувьд багийнхантайгаа сагсан бөмбөгийн олон улсын хэллэгээр л ойлголцож байна. Манай баг сүүлийн найман жил лигтээ аварга болоогүй. Мөн би гадны тоглогч учир надаас их зүйл хүлээж байгаа. Тийм болохоор би багаа ялалтад хүргэх бүхнийг хийх болно” гэжээ. “Barangay Ginebra San Miguel Kings” багт Т.Санчираас гадна Герман, АНУ-ын тоглогчид байдаг аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭsanchir


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.