Балбад газар хөдлөлтийн улмаас гадаадын 100 орчим иргэн амиа алджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

balba“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Балбад газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 3218, шархдаж бэртсэн хүмүүсийн тоо 6538-д хүрээд байгаа аж. Тус улсын Дотоод хэргийн яамны Онцгой байдлын газрын дарга Rameshvor Dangal “France Presse” аентлагт өгсөн ярилцлагадаа дээрх тоог батлаад “Энэтхэг, Хятадын иргэд гээд нийт гадаадын 90 гаруй хүн амиа алдсан” хэмээн хэлжээ.

Өнгөрсөн бямба гаригт Балба улсад эхний удаад нийслэл Катмандугаас баруун хойш 80 км-ын зайд орон нутгийн цагаар 11:41 цагт 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Дараа нь 12:15 цагт 6.6 магнитудын хүчтэй 10 км-ын гүнд, гурав дахиа 21:56 минутад 5.3 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Тус бүс нутагт нийт 3.5- 6.9 магнитудын хүчтэй 50 удаагийн чичиргээ мэдрэгджээ.

Газар хөдлөлтийн улмаас ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн 1832 онд баригдсан 62 м өндөр Дхарахара сүм нурсан байна. НҮБ-ын мэдээлснээр гамшгийн бүсд 6.6 сая иргэн амьдардаг бөгөөд Энэтхэгийн геофизикийн хүрээлэнгээс ойрын 72 цагт дахин газар хөдлөж болзошгүй хэмээн анхааруулжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.