Ажиллах хүчийг робот орлоно

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaadЯпоны XVII зууны үеийн кимоно зардаг дээд зэрэглэлийн Мицукоши их дэлгүүрийн орох хэсэгт хүн дүрст робот байрлуулсан байна. Уг робот нь тухайн их дэлгүүрийн өнгө төрхийг гаргасан кимоно өмссөн байх бөгөөд уг дэлгүүрээр зочилж буй хүмүүст мэдээлэл өгөх үүрэгтэй юм байна. Уг роботыг Айко Чихира гэдэг бөгөөд түр хугацаагаар уг дэлгүүрт байрлуулж байгаа ба уг роботыг Тошиба үйлдвэрлэжээ.

Тошибагийн мэдэгдсэнээр, Чихирад 43 мотор байдаг бөгөөд уг моторуудын тусламжтайгаар хөдөлж, тэмдэгт дохио үзүүлж, ярьж мөн бүр дуулж чадах юм байна. Одоохондоо Чихира нь хүмүүстэй харилцан ярих тал дээр программчлагдаагүй учир уг дэлгүүрийн үндсэн ажилтан Аяако Сэйрюу нь ажлаа алдана гэж санаа зовохгүй байгаа аж. Гэхдээ технологи асар хурдацтай хөгжиж байгаа учир нэг л өдөр Чихира шиг роботууд хүмүүсийн оронд ажлыг нь хийх чадвартай болно гэж “Тошиба” компани үзжээ.

gadaadЭрчимтэй хөгжиж байгаа Японы компаниуд цөөрч буй ажлын хүчийг орлуулж чадахаар роботуудыг шалгаж хөгжүүлж эхлэв. Одоогийн байдлаар их дэлгүүрүүд, банкууд мөн удалгүй зочид буудлын үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Токио-Мицубуши UFJ банк нь Нао нэртэй үйлчилгээний ажилтан роботыг ашиглахаар оролдож байгаа бөгөөд Нао нь 19 хэлээр энгийн асуултад хариулж чадах аж. Олон хэлээр ярьж чадах роботууд нь 2020 онд болох Токиогийн олимпод хэрэг болно гэж үзэж байгаа талаар CNN мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.