Ипотекийн зээлд хамрагдах орон сууцны ам.метрийн хязгаар 150 мкв хүртэл байна

Д.Тулга / Эдийн засаг

bair

Ипотекийн зээлийг сонирхсон ажилтай, орлоготой, зээлээ төлөх чадвартай иргэд арилжааны аль ч банкинд хандах боломжтой юм. Мөн бэлэн байрнаас сонголтоо хийх учир орон сууц нь барьцаа болдог. Иргэдийн сонирхоод байгаа ипотекийн зээл 80 метр квадрат хүртэлх байр сонгох боломжийг иргэдэд олгож байсан бол 80 метр квадрат хүртэлх байр худалдан авах бололцоотой иргэдэд зориулж ам.метрийн хязгаарыг 150 метр квадрат болгохоор болжээ.

Мөн ипотекийн зээл журмаа шинэчилж байгаа учир урьдчилгаа 30 хувийн 10 хувийн иргэн өөрөө төлж, үлдсэн 20 хувийг төрөөс баталгаа гаргадаг болох боломжийг судлаж байгаа аж. Түүнчлэн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлснээр 80 метр квадратаас дээш талбайтай орон сууц авахыг хүссэн иргэдээс гадна урьдчилгаа төлбөр хүрэхгүйн улмаас банкны шалгуур дээр очоод гацсан иргэд батлан даалтын сангийн дэмжлэгтэйгээр зээлд хамрагдаж, зах зээл дээр илүүдэлтэй байгаа орон сууцнуудын борлуулалтад сайнаар нөлөөлнө хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар, орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 831.9 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19099 зээлдэгчийн нийт 568.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.96 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 35689 иргэнд 1925 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.