Тавантолгойн асуудлаар иргэдээс санал авах ажиллагаа үргэлжилж байна

Д.Тулга / Нийгэм

talbaiЧингисийн талбай дээр Тавантолгойн гэрээнд хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг сэргээж, арилжих, ногдол ашиг авах эрхийг тусгай бүлэг болгон оруулах зорилгоор иргэдээс санал авах ажиллагаа үргэлжилж байна.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор 2.8 сая иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлсэн билээ. Тус үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан зохион байгуулж байгаа билээ. Энэхүү санал авах ажиллагаа маргааш 11-17 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Ирэх амралтын өдрүүдэд хөдөө орон нутаг болон зах, хүн ам олноор суурьшсан газруудаар явж иргэдийн саналыг авах бөгөөд нэг дэх өдөр иргэдийн саналыг нэгтгэн Засгийн газарт хүлээлгэж өгөх ажээ. Чингисийн талбай дээр саналаа өгч буй зарим иргэний байр суурийг сонирхлоо.

talbaiСэлэнгэ аймгийн иргэн Д.Ариусах: -Энэ төрөөс ганц хүлээж, харж байсан зүйл бол “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа. Гэтэл өөрсдөө дур мэдэж шийдвэр гаргаад иргэдээсээ асуулга ч явуулсан зүйлгүй иргэдийн саналыг авч байгаа ч зүйлгүй шийдвэрүүд гаргаж байна. Өнөөдөр түмэн олон дунд хувьцааны ногдол ашиг, хувьцаагаа хэрхэн эзэмших үү гээд олон эргэлдэж тээнэглэзсэн хүмүүст мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа нь маш зүйтэй. Хүмүүс үүнийг л хүлээж байсан.


Баянзүрх дүүргийн 23-р хорооны иргэн С.Тэгшээ: -Иргэдийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой. Яагаад гэхээр энэ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гээд байгаа зүйл чинь Монголын баялаг. Эх орныхоо баялагыг иргэд нь хүртэх эрхтэй. Тэгэхээр иргэдийн санал иргэдийн ашиг сонирхол хамгийн түрүүнд байх ёстой.


Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Готов: -Өнөөдрийн хүмүүст хүргэж байгаа мэдээлэл хувьцааны талаарх ойлголт хамгийн их хүлээгдэж байсан хүлээлт.Иргэд зарим нь хаана очиж хандахаа мэдэхгүй төөрөлдөж байсан. Ж.Батзандан гишүүн санаачилж энэ үнэт цаасны газраас улсууд дагуулж ирээд ингээд иргэд олон түмэнд хувьцааны талаар ойлголт өгөөд иргэдээс санал асууж биечлэн уулзаж байгаа нь сайн хэрэг. Уг нь энэ ажлыг ИХ-ын гишүүн биш Засгийн газрын хийх ёстой ажил юм шүү дээ.


Сүхбаатар дүүргийн иргэн Н.Сугар: -Иргэдийн санал хувьцаагаа бэлэн мөнгөөр нь авах саналтай байна.Зарим хүмүүс хувьцаагаа юу ч болоод байгаам мэдэхгүй улс байна. Засгийн газар тавантолгойн хувьцааны асуудлаар аль эрт иргэдээс санал асуулга авч нээлттэй хэлэлцүүлэг хийх ёстой байсан. Гэвч дур мэдэж өөрсдөө дээгүүр ярьж суугаа нь иргэдийн дургүйцлийг хүргэж байна.Ямартай өнөөдөр саналаа өгсөн. Ирэх даваа гаригт ажлын хэсэгт нь иргэдийн саналыг тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай. Бидний саналыг авч байна уу авахгүй байна уу гэдгийг чих тавин сонсох болно. Хэрэв иргэдийн энэ авсан саналыг хүлээж авахгүй байвал иргэд олон түмэн шууд эсэргүүцлээ илэрхийлнэ.


Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Жадамба: -Бороо хуртай байсан ч гэсэн иргэд ингэж олноороо цуглаж саналаа өгч байна гэдэг яалт ч үгүй хүлээж байсан зүйл. Эргээд бидэнд ямар хариу барих нь чухал.Ж.Батзандан гишүүн ганцаараа гарч ирээд санал асууж байна.Маш зөв.Гэхдээ энд ганц Ж.Батзандан биш гишүүд бүгд гарч ирэх ёстой байсан.Засгийн газар нь ажлаа хийхгүй байвал гишүүд өөрсдөө ингээд санаачилга гаргаад гараад ирэл дээ. Одоо саналаа өгсөн бид эргээд хариугаа хүлээнэ.Заавал иргэдийн саналыг хүлээж авсан нааштай хариу хүлээж авна гэдгээ хатуу хэлмээр байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.