Балбад байгаа гурван монгол аюулгүй хонолоо гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

balbaБалба улсад жуулчилж яваа Монгол Улсын иргэн А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдож, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлж, Катманду дахь Өргөмжит консулын газарт аваачин аюулгүй газарт байрлуулаад байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар, манай иргэд аюулгүй хоносон бөгөөд Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернэт тасарч, байнгын чичирхийлэлтэй байгааг эх сурвалж мэдээлэв.

Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонон өнжин нислэгээ хүлээн дугаарлаж буй юм байна. Манай иргэд маргааш Энэтхэгээр дамжилгүй, хуваарьт нислэгээрээ Катманду-Чиндү чиглэлээр нисэх болсон талаар Өргөмжит консулын газраас мэдэгджээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.