Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 46.2 хувьтай гарав

Д.Тулга / Улстөр

baingiin horoo

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. 2013 оны эцсийн байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 46.2 хувьтай гарсанд байнгын хорооны гишүүд шүүмжлэлтэй хандаж саналаа илэрхийлсэн юм.

Д.Лүндээжанцан: 100 гаруй зорилт тавьсан байхад 50 хувиас дээш биелэлтэй. Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны 3 жил нь өнгөрчихөөд байхад ийм л үр дүнтэй байна. Гэтэл үлдсэн жил хүрэхгүй хугацаанд гүйцэтгэлээ хийж чадах юм уу. Эдийн засгийн хүндрэлээс болоод Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэх тайлбар хэлэх гээд байх шиг байна. Бид сүүлийн үед Тавантолгой зэрэг том том төсөл хөтөлбөр яриад хүмүүсийн амьжиргаатай холбоотой асуудлыг орхигдоход хүрээд байна. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-д оруулах хэрэгтэй.

С.Баярцогт: Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг оруулж ирмэгц та бүхэн энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно” гэв.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.