ТЕГ-ын даргыг томилохдоо хууль зөрчөөгүй гэв

Д.Тулга / Улстөр

munhturӨнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилохдоо хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдлээ. Тэрээр “Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулдаг ч АТГ-ын дэд даргыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилохдоо өөртэй нь санал солилцсон. Тухайн хүн өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр хуулийн дагуу болдог юм байна. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд бүтэц хүлээхгүйгээр томилгоо хийж болно. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой” гэсэн тайлбар хийв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.