Тавантолгойн ордод төр 51 хувь эзэмших ёстой

Д.Тулга / Улстөр

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр АН-ын гүйцэтгэх зөвлөлийнхөн өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгойн гэрээний талаар хэлэлцэж, гэрээг урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Ингэхдээ төр 51 хувиа эзэмшээд, үлдсэн 49 хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, консерциумыг оруулах нь зөв юм гэж үзсэн. Ингэснээр иргэдийн 1072 ширхэг хувьцаа үнэ цэнтэй байна гэж АН-ын генсек мэдэгдлээ.

Гүйцэтгэх зөвлөлөөс гарсан тус шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон Засгийн газрын гишүүдэд хэлж, энэ талаар чиглэл өгөх юм байна.

Н.МЯГМАР

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.