Л.Эрхэмбаяр: Тавантолгойн 51 хувийг төрд эзэмшүүлэхээр шийдсэн

Д.Тулга / Улстөр

Erhembayar

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр Тавантолгойн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр “АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Тавантолгойн ордын ашиглалтын асуудлаар намын байр сууриа илэрхийлсэн шийдвэрт хүрлээ. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогоосон стратегийн орд болох Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар байгуулах төслийн компанийн төрийн хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-ын 2012 оны 37-р тогтоолоор батласан байгаа. Энэхүү тогтоолд төрийн өмчит, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн уул уурхайн ордуудын эзэмшлийн 51 хувийг төр эзэмшинэ гэсэн заалт бий. АН 2012 оны сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө “Улсын төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51 хувиас доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэсэн заалттай. Энэ заалтыг үндэслэж Тавантолгойн ордыг ашиглах УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэртэйгээр Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаад байгаа. Гэхдээ 51 хувийг нь төрийн өмчийн байхаар, 49 хувьд нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид байхаар Тавантолгойн ордыг хөдөлгөх саналтай байна. АН-аас гаргасан энэхүү шийдвэр нь ард түмний 1072 хувьцааны үнэ цэнэ өсөх боломж бүрдэнэ” гэв.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.