Зүүн Азийн волейболын АШТ Улаанбаатар хотноо зохиогдоно

Д.Тулга / Спорт

volleyball

Азийн волейболын холбооны ивээл дор болох эрэгтэйчүүдийн Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд болох гэж байна. Тэмцээнд оролцох баг тамирчид 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс эхлэн вакум бэлтгэлд орсон бөгөөд багийн ахлах дасгалжуулагчаар Японы өсвөрийн шигшээ багийг удирдаж, Чех, АНУ, Серби улсуудад ажиллаж байсан туршлагатай Японы дасгалжуулагч Шүтоо Коичи ажиллаж байгаа юм.

Монголын багийн эхний учраа ямар улс болох нь 05 дугаар сарын 01-ний өдөр тодорхой болно. Энэ удаа Монгол улс тэмцээнд оролцохоос гадна зохион байгуулалтын ажлыг хариуцаж байгаа учраас өндөр хариуцлага ирж байна гэж зохион байгуулах хороо онцлов. Монгол улсад 3 дахь удаагаа зохиогдож байгаа энэ тэмцээний шууд дамжуулалтыг ТВ-9, МНС, Сүлд телевизүүдээр шууд дамжуулан хүргэхээс гадна онлайнаар шууд үзэх боломжийг бүрдүүлжээ. Тоглолтын шууд дамжуулах цаг урьдчилсан байдлаар 14:00, 16:00, 18:00 цагуудад товлогдоод байна.

2012 онд Азийн бүсийн холбооноос гаргасан шийдвэр дагуу эрэгтэй, эмэгтэй төрлүүдийг тусдаа явуулж эхэлснээс хойш анх удаа Азийн зүүн бүсэд харъяалагддаг найман үндэсний холбоо бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа нь энэ удаагийн тэмцээний онцлог бөгөөд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна гэж Азийн волейболын холбооноос онцолж байсан.

Зүүн бүсийн тэмцээн нь анх 1998 онд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өмнө нь 2000 онд Монголын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан амжилтыг үзүүлж байв. Эрэгтэй шигшээ баг хараахан медалийн тавцанд гишгэж амжаагүй байгаа юм. Монголын волейболын холбооны хувьд 1956 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Биеийн тамир, спортын хэрэг эрхлэх хороо байгуулагдахад анх сууриа тавьж байсан 85 жилийн түүхтэй байгууллага юм.

Б.ГЭРЭЛМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.