Ж.Батсуурь: Манай намын бүлэг Тавантолгойн гэрээг дэмжих нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн

Д.Тулга / Улстөр

batsuuri

УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдэх байсан боловч хойшилсон. Энэ талаар болон МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хэлэлцсэн эсэхийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодрууллаа.

-Тавантолгойн гэрээг хэлэлцэх асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшлуулсан байна. Ямар шалтгаанаар хэдий хүртэл хойшлогдсон бэ?

-Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч түр хойшлууллаа. Учир нь УИХ-ын дарга захирамж гаргаж ажлын хэсэг байгуулж байна. Өнөөдөр УИХ-аас нэлээн олон хүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, гэрээ тогтоолын төсөлтэй холбогдуулж санал, дүгнэлт гаргана. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэх ёстой ч одоохондоо зарим намын бүлгийн шийдэр гараагүй байна. Ер нь Тавантолгойн орд газрын ашиглах, гадаадын хөрөнгө оруулалт оруулах саналыг 2010 онд Засгийн газар, УИХ-ын шийдвэр гаргасан байдаг. Үүнээс хойш олон улсын нээлттэй сонгон шалгаруулат зарласан.

-Ажлын хэсгийн дүгнэлт хэдий хугацаанд багтаж гарах ёстой вэ?

-Ямар хугацаанд ажлын хэсэг дүгнэлтээ гаргахыг би хэлж мэдэхгүй байна. Засгийн газар УИХ-ыг яаралтай шийдэж өгөөч гэсэн хүсэлттэй байгаа. Гадны хөрөнгө оруулалт багассан, төсвийн орлого тасраад байгаа ийм цаг үед яаралтай горимоор хэлэлцэх ёстой гэж Засгийн газар бидэнд шилжүүлсэн. Ажлын хэсэг дүгнэлтээ түргэн гаргасан тохиолдолд Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхэд бэлэн байна.

-МАН-ын бүлэг Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцсэн үү?

-Манай намын бүлэг даваа гарагт хэлэлцээд Тавантолгойн гэрээг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж дүгнэлтээ гаргасан.

-Ажлын хэсэгт ямар гишүүд орсон бэ?

-Ажлын хэсэгт хэн хэн багтсаныг би хэлж мэдэхгүй байна. УИХ-аас ажлын хэсэг байгуулна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.