Хүүхэд зодохгүй байхыг уриаллаа

Д.Тулга / Нийгэм

flashӨнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Боловсролын их сургууль, Боловсрол судлал сургуулийн нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн нийт 80 гаруй сурагч хүүхдийг зодож шийтгэхгүй байхыг хүмүүст уриаллаа. Тэд Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тухай дуу дуулж, флаш моб бүжиглэлээ. Энэ үеэр залуус “Бидний дээрээс бороо орон урсан алга болдог шиг хүүхдийг зодон шийтгэх асуудал ч мөн адил урсан алга болоосой” хэмээн өгүүлж байв.

Дэлхийн олон оронд энэ өдөр эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж буйгаа эргэцүүлэн бодох, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг уриалан сурталчилдаг байна.

Манай улсад энэ өдрийг 2006 оноос Хүүхдийг ивээх сангийн санаачлагаар тэмдэглэж, хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн ажлууд зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жил Хүүхдийг ивээх сан “Гэр бүлийн орчинд хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг хуулиар хориглоё”, “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” аян зохион байгуулж байгаа юм.

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг аянд 21 аймгийн орон нутгийн телевизүүд, нийслэлийн есөн дүүрэг, төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхдийг зодож шийтгэхийг хориглох, эерэг аргаар, үлгэрлэн хүмүүжүүлэх сэдэвт шторкуудыг цацан сурталчилж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.