Н.Нацагдорж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Д.Тулга / Нийгэм

natsagdorj

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Ажлаа өгөх болсон шалтгаан нь тодорхойгүй ч нийслэлийн Засаг дарга түүний хүсэлтийг хүлээн авсан бололтой. Сүүлийн үед зөвшөөрөлгүй газрын асуудал болон барилгын асуудлууд сөхөгдөх болсон. Хамгийн сүүлд БГД-ийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцох захирамж гаргасан билээ. Тус газарт барилга барих зургийн даалгаварыг нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнийхөн гаргасан байдаг. Магадгүй энэ мэт асуудлаас үүдэн ажлаа өгсөн байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн Өмчийн харилцааны газрын дэд дарга М.Батсайхан ажлаа өгч нийслэлийн Тагнуулын газрын даргаар томилогдсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Газар, барилгын асуудал яригдаж байгаа энэ үед холбогдох газрын дарга нар ажлаа өгч байгаа нь анхаарал татаж байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.