Ус, агаараас бүтсэн түлш гаргана

Д.Тулга / Орон нутаг

gadaadАуди машин судлаачид зөвхөн ус, агаараас нийлэг дизель түлш гаргаж авахаар ажиллаж байна. Үүнийгээ тэд “e-diesel” гэж нэрлэжээ. Уг түлшийг хийхдээ нүүрстөрөгчийн давхар ислийг ашигладаг аж. Чулуужсан түлшийг шатааснаар үлэмж их хэмжээтэй нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг бөгөөд энэ хий нь дэлхийн дулааралд томоохон хувь эзэлдэг байна.

Энэ хийг үр өгөөжтэй ашиглаж чадахаар боллоо гэж түлшийг хамт бүтээлцэж байгаа “Sunfire” компани хэлжээ. Энгийн түлшийг бодвол “e-diesel” түлш нь хүхэр болон бусад бохирдуулагч бодисууд байхгүй юм байна. Энэ түлшийг хэрэглэснээр мотор нь илүү дуу багатай мөн хорт утаа маш бага ялгаруулдаг гэжээ. Түлшийг 3 шат дамжлагатайгаар бүтээдэг бөгөөд эхлээд уурыг өндөрт температурт халааж хүчилтөрөгч болон устөрөгч болгон задалдаг байна.

Энэ шат дамжлагад 800 градусаас их температур ашигладаг бөгөөд ашиглагдах бүх эрчим хүчийг нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүч ашиглан гаргадаг гэжээ. Дараа нь устөрөгчийг нүүрстөрөгчийн давхар исэлтэй хольж өндөр температур болон өндөр даралтан дор байлгаснаар “blue crude” буюу түүхий цэнхэрийг гаргаж авдаг бөгөөд эцэст нь газрын тосыг түлш болгодог технологитой адилханаар түүхий цэнхэрийг түлш болгодог юм байна. Лабораторийн судалгаагаар “e-diesel” түлшийг дангаар нь, эсвэл энгийн түлштэй хольж хэрэглэж болно. Германд нэг литр шатахуун 0.6 евро байгаа бол энэ түлшний зах зээлд гаргах үнэ нь 1-1.2 евро байна гэж мэдэгджээ.

Т.БАТСҮРЭН

gadaad


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:08


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.