Хилчин хотхоны бүх байр халуун усгүй болжээ

Д.Тулга / Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны Хилчин хотхоны бүх байр халуун ус байхгүй дөрөв хонож байгаа аж. Зөвхөн ойрын дөрвөн хоног биш байнга халуун ус тасалж, халуун усны мөнгө төлдөг ч гэсэн усгүй байна.

Устай холбоотой асуудлыг "Сэлэнгэ дулаан" ХХК хариуцдаг бөгөөд өмнө нь байрны СӨХ өөрөө хариуцдаг байхад устай холбоотой ямар ч асуудал гарч байгаагүй аж. Харин "Сэлэнгэ дулаан" хэмээх ХХК авснаас хойш халуун ус ирэхээ больж, асуух болгонд шугамаа янзалж байна гэх хариуг хэлэх болжээ. Дөнгөж сая байрны иргэдээс гомдол гарган тус компанийн хүнрүү утсаар ярихад "халуун ус байгаа" гэж хэнэггүй хэлж орхисон байна. Харин байрны СӨХ-ийн даргаас асуухад "Сэлэнгэ дулаан"-ыхан албаар халуун ус хаасан. Учир нь байрны мөнгө төлөөгүй хэдэн айлаас болоод нийтэд нь усыг нь хаасан гэх тайлбарыг өгчээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.