Туркийн эмч нарын баг Монголд ирнэ

Д.Тулга / Эрүүл мэнд

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн улс төр, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарт харилцаа хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой түвшинд хөгжиж байгаа.

Хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын 2011-2013 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хугацаа дуусч байгаа тул дахин шинэчлэн байгуулах, хэрэгжиж амжаагүй ажлуудыг дахин тусгах саналтай байна. Мөн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах монгол эмч, мэргэжилтнүүдийг Турк улсад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд Сайд Г. Шийлэгдамба илэрхийллээ.

Элчин сайд хэлэхдээ "Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл Монгол улсад айлчилж, эрүүл мэндийн салбарт ажиллах зах зээлийг эрэлхийлээд буцсан. Удахгүй эмч нарын эмнэлгийн баг Монгол улсад ирэхээр болсон" гэв.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.