Л.Эрдэнэчимэг: Гэрээ зураад явуулчихдаг, дампуурвал Монголын 51 хувь гадных болно

Д.Тулга / Улстөр


10 хоногийн хугацаа өнгөрөөд байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахлаж байгаа бөгөөд ажлын явцын талаар түүнээс тодруулахад

-НҮҮРСНИЙ ҮНЭ 150 АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ БАЙЖ АШИГТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ-

“Хөрөнгө оруулагч талд хандаж, ажлын хэсгийн зүгээс илгээсэн албан бичгийн хариу, материалууд хэр хурдан ирнэ, түүнээс шалтгаална. “Энержи ресурс” компанийн Тавантолгой дээрх бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, бэлэн мөнгө бараа материал энэ бүхэн нь 570 сая ам.долларын барьцаанд байгаа. Дээр нь 600 сая ам.долларын бондод ММС, Люксенбург болон Хонконг дахь охин компаниудын хувьцаа тэр чигтээ барьцаанд байгаа. Өнөөдөр нүүрсний үнэ хямд, 80 ам.доллароос доогуур байгаа нөхцөлд тухайн компани дараачийн 2-3 жилийн хугацаанд ашгаа олж, барьцаанаас гарах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч байж л эднийх ашигтай ажиллаж, эхний өр төлбөрөө гүйцээх юм билээ. Гэтэл 2017 онд буюу 2 жилийн хугацаанд бүх өрөө төлж дуусгасан байх ёстой ч боломжгүй. Тэгэхээр энэ хугацаанд компани бүх зүйлээ алдаад дампуурах эрсдэлтэй гэж ажлын хэсгийн гишүүд харж байгаа. Гэхдээ бид санхүүчид биш учраас ийм байдалд хүрч магадгүй юм байна гэдгийг шинжээчдийн баг баталгаажуулах шаардлагатай гэж харж байна. Бид гэрээ зураад явуулчихдаг, 1-2 жилийн дараа энэ компани дампуурах байдалд хүрэх юм бол нөгөө олон банкуудад энэ компанийн бүтээн байгуулалтын үл хөдлөх хөрөнгүүд болон барьцаа шилжинэ гэдэг Монгол Улсын 51 хувь гадаадын банкууд дээр болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид очно. Монголд юу ч үлдэхгүй, 100 хувь нөгөө талд шилжих нөхцөл байдал үүснэ.

-УХАА ХУДАГААС ГАШУУН СУХАЙТ ХҮРТЭЛХ ТӨМӨР ЗАМАА ӨГӨХ ЭСЭХЭЭ БОДОЛЦОХ ХЭРЭГТЭЙ-

“Ухаа худагаас Гашуун сухайт хүртэлх төмөр замыг хөрөнгө оруулагчдаа өгөх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодолцох ёстой. Монголын төмөр замынхны өгч байгаа мэдээллээр бол 950 сая орчим ам.доллароор төмөр зам босох боломжтой байсан. Үүнээс 450 орчим сая ам.долларыг “Чингис бондоос” гаргаад 600 орчим сая ам.долларыг Солонгосын болон Америкийн хэд хэдэн компанийн зүгээс удаан хугацааны зээл олгох тохиролцоо хийгээд явж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Монголын төмөр зам буюу төрийн өмчит компани төмөр замаа бариад 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд үлдсэн 20 жилийн хугацаанд цэвэр ашгаа аваад тэр нь 1.2 тэрбум ам.долларын ногдол ашиг Монгол Улсын Засгийн газарт оноогдохоор байгаа. Ийм байдлаар төмөр замаа барих боломж байсан, одоо ч ийм боломж байгаа гэж ажлын хэсэг үзсэн” гэв. Мөн “Тавантолгойн асуудлыг 2010 онд анх тендэр шалгаруулах замаар шийдэх гээд компаниуд оролцоод тэндээс зургаан компани шалгараад явж байсан. Гэвч 2012, 2013 онд энэ ажил бүрэн зогсож, 2014 оноос маш богино хугацаанд шалгаруулалт хийсэн. Магадгүй дахин тендэр зарлаад, олон улс орны компаниудыг оролцуулаад үзэх шаардлагатай болов уу гэж харж байга” гэсэн юм.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.