О.Баасанхүү мэдээлэл хийлээ

Д.Тулга / Улстөр

baasanhuu

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрээр “Дөрөвдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ний хооронд иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 491 өргөдөл ирүүлснээс 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, 73.3 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал” гэв. Мөн Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 248 иргэнээс өргөдөл ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт шилжлүүлсэн гэлээ.

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай холбоотой 200 гаруй өргөдөл ирүүлсэн байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу монгол хүмүүсээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг хятад иргэдээр хийлгэж буй тухай иргэдийн өргөдөлд дурджээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг томилон ажиллуулах тухайгаа танилцуулсан юм.

Мөн төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудалтай холбоотой Аудитын газар, Төрийн албаны зөвлөл болон Засгийн газарт албан бичиг явуулж буй аж. Энэ тухай санал дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Түүнчлэн ирэх долоо хоногт Боловсролын тухай хуулийн хэрэгжилт болон хотын дахин төлөвлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн гэлээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.