Д.Алтанхуяг: “Буянт Ухаа 2”-ын борлуултын үнэ өснө

Д.Тулга / Нийгэм

altanhuyagТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягтай цөөн хором ярилцлаа.

-“Буянт-Ухаа 2” хорооллын барилгын ажлын явц ямар байна вэ? Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Барилга угсралтын үндсэн ажил 93 хувьтай явна. Одоо дотоод засал, гадны өнгөлгөөний ажлууд хийгдэж байна. Ганц хүлээгдэж байгаа зүйл нь гадна инженерийн шугам сүлжээний асуудал. Түүнийг шийдчихвэл барилгаа ашиглалтад өгөхөд тун богино хугацаа үлдсэн. Хэрэв зээ улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргаад, гадны инжненер шугам сүлжээний асуудлаа шийдчихвэл 10 сарын 1 гэхэд бид 48 ширхэг 2592 айлынхаа орон сууцыг бүрэн ашиглалтад өгөхөөр төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

-Захиалга, эрэлт хэрэгцээ хэр их байна вэ?

-Захиалга маш их байгаа. Сая “Буянт Ухаа-1” дээр 9800 хүн захиалгаа өгсөн байдаг. Тэндээс 1700 айл нь “Буянт Ухаа-1”-д орсон. Бусад хүмүүс “Буянт Ухаа-2” луу орно гэж байдаг. Дээр нь тухайн үед бүртгэгдээгүй иргэд зөндөө бий. Нэмээд хувийн хэвшил, бизнесийн салбарынханд байрнаасаа олгохоор журамлаад байна. Тэгэхээр захиалга ер нь өндөр. Эрэлт их байна. Хамгийн гол нь эрэлтээ хангасан хямд өртөг, чанартай орон сууцаар хангах нь бидний ажил болоод байна.

-“Буянт Ухаа-2” хорооллын хувьд метр квадрат нь хэд байгаа вэ? Хуучин үнээрээ борлуулагдах уу?

-“Буянт Ухаа-1”-ийн хувьд нэг сая 280 мянган төгрөгөөр борлогдсон. 2014 онд барилгын үндсэн түүхий эдийн өртөг өндөр байлаа. Дээр нь “Чингис бонд”-ын зээлийн эх үүсвэрээс санхүүжиж байгаа учраас зээлийн хүү зэрэг орохоор үнийн хувьд ноднин жилийн борлуулж байсан үнээсээ өснө. Барилгын ажил гүйцэд дуусаагүй учраас одоогийн байдлаар барилгын гүйцэтгэлийн эцсийн үнэ гараагүй байна.

-Барилга усралтын ажил хэдийд дуусч, хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна вэ?

-Бид барилга усралтын ажлаа наадмаар үндсэндээ дуусгана.

-“Буянт Ухаа-1”-ийг хүлээлгэж өгсөн. Чанарын хувьд шаардлага хангаж байгаа юу?

-Хотын төвд баригдаж байгаа 2 сая 500 төгрөгөөс эхлээд 3000 ам.долларын үнэтэй байруудтай чанар, стандартын хувьд нэг төвшинд. Адилхан төмөр бетон карказтай, бүрэн цутгамал байр, үндсэн хийц нь. Мөн 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Орчин үеийн чанар стандартад нийцсэн барилгын материалаар баригдсан. “Буянт Ухаа-2” хорооллын эхний ээлж ирэх намар ашиглалтад орно. Эхний ээлжийн 22 барилгын өрөөны зохион байгуулалтад нэг өрөө тусгагдаагүй, 2 болон 3 өрөөнөөс бүрдэж байна. “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар хэсэг болох 3900 айлын 12 давхар 60 ширхэг барилгын ажлыг энэ зун эхлүүлэхээр төлөвлөсөн, 2016 онд ашиглалтад хүлээлгэн өгнө.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.