Бяцхан охин Б.Хулан 100 хувь эрүүл болжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Хэдхэн сарын өмнө төрөлхийн зүрхний хоёр ховдол нь хөгжөөгүй, зүрхний гажигтай гэсэн оноштой Б.Хулан охинд туслах хандивын аяныг “Залуусын давалгаа” ТББ санаачлан, олон нийтэд уриалж байсан билээ. Харин охин 100 хувь эрүүл болоод ирсэн байна.

Охины ээж Д.Баярцэнгэл нийт дөрвөн хүүхэдтэй, хоёр настай хүүхдээ нуруундаа үүрээд, есөн сартай хүүхдээ урдаа тэврээд, найман настай том охиноо нэг гартаа хөтлөөд Бэлхийн тоосгоны үйлдвэрээс Сансарын 97-р сургууль хүртэл хүргэж өгдөг байлаа. Баярцэнгэл нялх биетэй учраас ажил хийх боломжгүй. Тиймээс ОХУ-д очиж эмчлүүлэх 30 сая төгрөгийг тус ТББ-ын залуус дөрвөн сарын хугацаанд Монголын ард түмнийхээ хандиваар босгон өнгөрсөн дөрөвдүгээр сард охиныг эмчилгээнд явуулсан юм.

Хандивын аян ингээд дууссангүй, охиныг эмчилгээнээс ирэхэд нь хуучин гэрийг нь сольж шинэ гэрт хүлээн авчээ.

Б.ГЭРЭЛМАА



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.