П.Очирбат гуайд нэг УЧИР БИЙ

Д.Тулга / Эдийн засаг

Тайлбар: ММС-гийн тайланд орсон захиралуудын танилцуулга

Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ил болгож ард түмний 1072 хувьцаа цаашид амь орох уу, улс орны эдийн засагт үр өгөөжтэй байж чадах уу гэдэг хоёр үндэслэлийг УИХ-аас гаргаж тавьсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд Тавантолгой төслийн гэрээний асуудлыг сөхөж, УИХ-аас ажлын хэсэг томилоод ирмэгц нэр бүхий бизнессмэнүүд дуугарч эхлэх болов.

Тухайлбал М СИ ЭС -ийн захирал Ж.Оджаргал “Тавантолгойн хэлэлцээр УИХ дээр унавал харамсалтай л зүйл болно” гэхчлэн өөрийн байр сууриа илэрхийлээд эхэлсэн. Арга ч үгүй биз. Тавантолгойн хувьцааны 51 хувь дотор М СИ ЭС -ийн хувь ч орсон байгаа. Хэр барагтай бол хэвлэлээр харагдаад байдаггүй бизнессмэн энэ удаад өөрийнхөө ашиг сонирхолын төлөө уг төсөл дээр ил гарч байгаа нь энэ. Тэдний ашиг сонирхол энэ эрхмээр дуусахгүй нь бололтой.

-П.ОЧИРБАТ ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ААС 24 МЯНГАН ДОЛЛАРЫН ЦАЛИН АВДАГ-

Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчийн гэрээний асуудалд УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт 7-14 хоногийн дотор гарна. Энэ хугацаанд Монгол улсын ерөнхийлөгч асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат хэвлэлүүдээр “Тавантолгойн гэрээг УИХ нураах гэж байна” хэмээн дуугарах болсон. Гэтэл П.Очирбат гуайг Энержи Ресурс ХХК-ийн зөвлөхөөр ажилладаг гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй байна.

Харин Энержи Ресурс ХХК /ММС/-ийн 2014 оны тайланд П.Очирбатыг /73 настай/ тус компаниас сар бүр цалин авдаг талаар дэлгэрэнгүй бичжээ. Түүнийг захирлуудын зөвлөлийн гишүүд 2010 оны есдүгээр сарын 16-нд нэр дэвшүүлснээр уг албанд томилсон гэнэ. Түүнийг Урамшууллын хорооны дарга, Аудит болон нэр дэвшүүлэх хорооны гишүүнээр тус тус ажилладаг талаар ММС-ийн тайланд бичсэн байна.

Тэгвэл тэрбээр АТГ-т мэдүүлсэн 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 60824.49 /мянган төгрөг/ орлоготой, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2966.69 төгрөг гэнэ. Түүнчлэн хувьдаа орон сууцгүй бөгөөд эзэмшлийн 24240.00 төгрөгөөр үнэлэгдэх хоёр газар /700 м2, 1157 м2/, 40000.00 төгрөгийн үнэтэй Тоёота Ланд-100 маркийн автомашинтай. Мөн 90000.00 төгрөгөөр үнэлэгдэх мал, аж ахуйтай, хадгаламжиндаа 2211400.00 төгрөгтэй гэж мэдүүлжээ.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ҮЗЭХ

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.