Аж үйлдвэрийг хөгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө гэв

Д.Тулга / Улстөр

baingiin horoo

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийн талаар хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамж багатай болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн манай улсын боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод өндөр технологи ашигласан бүтээгдэхүүний эзлэх хувь 1.5 орчим хувь байгаа нь олон улсын хэмжээнд нилээд доогуур үзүүлэлт юм. Эдгээр үзүүлэлт нь манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байгааг Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэллээ.

Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ , Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, Засгийн газрын олон байгуулагад бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн болон тогтвортой бодлогогүй, удирдлага зохион байгуулалт сул, суурь судалгаагүй явж ирсэн нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж буй аж.

Монгол Улс богино, дунд хугацаанд баялгийн нөөц ихтэй орон учраас баялгийг үр өгөөж өндөртэй ашиглах замаар Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө. Эдийн засгийн өсөлтийн гол сурвалж нь капитал, түүний хуримтлал, ажиллах хүчний мэрэгжил ба ур чадвар, технологийн хөгжлийн түвшин бөгөөд эдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах цаг нь болсон гэв.

Тэрбээр, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлнэ гэлээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.