Б.Гарамгайбаатар: АН-ын бүлэг нийслэлийн татварыг дэмжиж байгаа

Д.Тулга / Улстөр

garamgaibaatar

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Эдийн засгийн ил, тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэргийн тухай хуулийн төсөл, Татварын багц хуулиудын өөрчлөлт, Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын албаны тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөдлөх эд хөрөнгийн тухай хууль болон Эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжих нь зүйтэй гэдэгт саналд нэгджээ.

Мөн хэлэлцэх шатанд явж байгаа 44 хуулийн төслийг яаралтай УИХ-аар оруулж хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дараа нь бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Эдийн засгийн өршөөлийн хуулиудыг баталснаар ямар зохицуулалтууд бий болох вэ. Бизнес эрхлэгчдийг дэмжих бололцоо бий болох уу?

-Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийн төсөлд бүх шатны мэдээлэл бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгож эдийн засгийг бүрэн хэмжээгээр тодорхойлж чадах тоон мэдээлэлтэй болно гэсэн агуулгатай байгаа. Нэг ёсондоо далд бүртгэлд ороогүй мэдээллийг ил болгосноор эдийн засгийг дэмжихэд илүү дөхөмтэй болно гэж үзэж байгаа. Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төсөл дээр татвар эдийн засагтай холбогдуулан оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгох юм. Нэг ёсондоо аж ахуйн нэгжүүдийн шүүх, цагдаа дээр байгаа хууль бүрэн дуусгавар болно гэсэн үг. ТЕГ-ын өгсөн мэдээллээр 11 мянган аж ахуйн нэгж ямар нэгэн асуудалтай байна гэсэн.

-Нийслэлийн албан татварын тухай хууль байнгын хороонд буцаагдсан. АН-ын бүлэг энэ хуулийг гарах ёстой гэсэн байр суурь хэвээрээ байна уу?

-Энэ хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжих нь зүйтэй гэсэн нэгдмэл саналтай байгаа. Хуулийг нийтэд танилцуулах, мэдээлэл өгөх асуудал дутагдалтай байна гэж үзэж байгаа. Нийслэлийн албан татварын тухай хууль бусад улс орнуудад байдаг. Такс дээр нэмэх нь хотын татварын асуудлыг ярьж байгааг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Мөн архи, тамхины татвар өндөр биш байна гэсэн мэдээллийг иргэдэд танилцуулах ажил сул байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.