Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын айлчлал эхэллээ

Д.Тулга / Улстөр

bolgarӨнөөдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын манай улсад хийх төрийн айлчлал эхэлж байна. Росен Плевнелиев өчигдөр олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардахад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, албаны бусад хүмүүс угтан авав. Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаас гадна хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна. Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулна. Тус айлчлал энэ сарын 13-нд өндөрлөх юм.

Росен Плевнелиевын товч намтар

Төрсөн огноо, газар: 1964 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, Гоце Делчев хот

Боловсрол:

- 1982 Благоевград хотын Математикийн сургалттай ерөнхий боловсролын сургууль төгссөн.

- 1982 Болгар Улсын програм хангамжийн тэмцээнд түрүүлсэн.

- 1989 Софи хотын Цахилгаан, техникийн дээд сургуулийг тооцоолон бодох инженерээр төгссөн

Ажилласан байдал:

- 1989-1990 Тооцоолон бодох технологийн хүрээлэнд судлаач

- 1990-1998 Болгар Улсын анхны ISO 9001 шаардлага хангасан барилгын “Ирис интернэйшнл”ХХК –ий үүсгэн байгуулагч, захирал

- 1999-2009 “Линднер Болгар” ХХК-ий үүсгэн байгуулагч, захирал

- 2009 Болгар Улсын Бүс нутгийн хөгжлийн сайд

- 2012 оноос Болгар Улсын Ерөнхийлөгч

Шагнал:

- 2012 Грек Улсын “Гэгээн аврагчийн залгалмайн одон”

- 2014 Польш Улсын “Цагаан бүргэд” одон

- Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүхэдтэй

- Англи, Герман хэлтэй.

Д.ЭРДЭНЭТУЯА

bolgar


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.