МАН-ын бүлэг сонгуулийн тухай хуулийг хэлэлцжээ

Д.Тулга / Улстөр

man

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Гэхдээ тус намын бүлэг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар энэ удаа мэдээлэл хийсэнгүй. Ямартаа ч тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Сонгуулийн нэгдсэн хууль, Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөлөл зэргийг хэлэлцжээ.

Намын бүлэг Сонгуулийн нэгдсэн хууль, тэр дундаа УИХ-ын сонгуулийн тогтолцооны талаар онцолж санал солилцсон байна. МАН-ын хувьд УИХ-ын сонгуулийн тогтолцоог 100 хувь мажоратор системээр явуулах санал гаргаж, УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Удахгүй УИХ-д өргөн барихаар зэхэж буй Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг пропорциональ буюу 28:48 гэсэн хувилбараар явуулахаар тусгаад байгаа юм. Харин МАН-ын бүлгийн хувьд сонгуулийн тогтолцоон дээр нэгдсэн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа бөгөөд АН-ын бүлгээс шийдвэр гарахыг хүлээзнэж байгаа бололтой.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.