Хоёр орны ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийж байна

Д.Тулга / Улстөр

bolgarӨнөөдөр 10 цагт Чингисийн талбайд Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийг албан ёсоор угтах авах ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийг хүндэтгэн угтаж авсан бөгөөд энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн Төрийн ордны “Баганат“ танхимд Болгар Улсын Ерөнхийлөгч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр орны Төрийн тэргүүн нар дурсгалын зураг татууллаа. Яг одоо хоёр орны Ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт хийж байна. Ганцаарчилсан уулзалтын дараагаар Ерөнхийлөгчид албан ёсны хэлэлцээ хийх ба баримт бичигт гарын үсэг зурах ёслол болох юм. Уг ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.