ШУТИС-ийн 300 гаруй оюутан улаанбурханаар өвдсөн үү

Д.Тулга / Эрүүл мэнд

shutisШУТИС-ийн 300 гаруй оюутан, цөөн тооны ажилтан улаанбурхан өвчнөөр өвдсөн мэдээлэл байна. Гэвч тус сургуулийн хэвлэлийн албаныхан “Оюутнууд хичээлдээ явахгүй, анги дүүргэлтэд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Шалгалт эхэлчихсэн байгаа” хэмээн үгүйсгэж буй юм. Энэ сарын эхээр тус сургуулийн 63 оюутан энэ өвчний улмаас чөлөө авсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээгээр, 300 гаруй оюутан хичээлээсээ түр чөлөө авчээ. Өнөөдрийн байдлаар оюутнуудыг амны хаалтгүй сургууль руу нь оруулахгүй байгаа аж.

Мэргэжлийн эмч нар ирэх долдугаар сараас эхлэн өвчний тархалт буурах магадлалтай гэжээ. Улаанбурханы вакцинд 0-6 настай хүүхдүүдийг нэн түрүүнд хамруулах тухай шийдвэр гаргасан байна. Энэ онд тус өвчний анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-д бүртгэгджээ. Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаанд нийслэлийн найман дүүрэг, Дархан-Уул, Дунд-говь, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв, Завхан аймагт нийт 4000 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.