С.Ганбаатар: Алтаар өндөглөдөг нугасаа алж идэх гэж байна

Д.Тулга / Улстөр

Ganbaatar

УИХ дахь бие даагчдын зөвлөлийг төлөөлөн өнөөдөр С.Ганбаатар гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Өрийг өрөөр дарах нь. Монголчууд бид 19.5 тэрбум ам.долларын өртэй байна. Ерөнхий сайд, Сангийн сайд гадуур мөнгө хайгаад явж байна. Засгийн газар эдийн засгийг хүндрэлээс гаргахын тулд гурван зүйлийг баримталж байгаа нь буруу. Хамгийн эхэнд Оюутолгой, Тавантолгойн ордоо золиосолж алтаар өндөглөдөг нугасаа алж идэх гэж байна. Тодруулбал, тус хоёр ордыг цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт баригдсан олз хайсан хүмүүст зориулж өгөөд Монголын эрх ашгийг үгүй хийх гэж байна. Монголчууд 19.5 тэрбум ам. долларын өрөнд орчихсон байгаа.

Өрийг өрийг дармааргүй байна. Дээрх өрөөс гарахын тулд Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг чухалчилж байна. Энэ нь улсынхаа хяналтыг тодорхой нөхцөлтэйгээр Олон улсын валютын санд өгөх гэсэн үг юм” гэв. Дээрх бодлогуудыг С.Ганбаатар гишүүн эсэргүүцэж байгаа аж. Тэгэхдээ бие даагчдын зөвлөлөөс нийт үндэсний үйлдвэрлэгчид, уул уурхайн компаниуд, жижиг дунд болон аж, ахуй нэгжүүдтэйгээ хэлэлцээрт орж асуудлыг шийдэх ёстой гэсэн саналыг дэвшүүлжээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.