Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлага болно

Д.Тулга / Улстөр

ordon

УИХ-ын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй маргааш 14.00 цагт Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлагыг зохион байгуулахаар болжээ.

Төрийн ордонд болох тус уулзалт ярилцлагад Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч оролцож, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн дүн, шинжилгээ, зөвлөмж, макро эдийн засгийн бодлого ба байгалийн баялгийн сангийн үүрэг, байгалийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын зохистой тогтолцоог хангах талаар болон ил тод байдал, тайлагнал, олон нийтийн харилцаа, байгалийн баялгийн сангийн нийцлийг хангах механизм, гүйцэтгэлийн мониторингийн талаар илтгэл тавих юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Баялгийн сангийн удирдлагын хэлтсийн дарга Б.Төгөлдөр нар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Мөн УИХ-ын гишүүд, Ирээдүйн өв сангийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, ОУВС, Дэлхийн Банк, АХБ, Канадын элчин сайдын яамны төлөөлөгчид, бодлогын шинжээчид, судлаачид болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцох аж.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.