УИХ-ын дэд дарга Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Д.Тулга / Улстөр

tsetsУлсын Их Хурлын дэд дарга Логийн Цог иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл хүргүүлжээ. Тэрээр мэдээлэлдээ, Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоолоороо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болох “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохыг хүсчээ. Энэ мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.