ФОТО: Сувилагчид баяраа тэмдэглэж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

Өнөөдөр олон улсын сувилагчийн өдөр тохиож байна. Дэлхийн улс орнууд олон улсын сувилагчийн өдрийг 1965 оноос эхлэн өнөөг хүртэл 49 дахь жилдээ орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренсе Найтингелийн төрсөн өдрийг тохиолдуулан, сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сурталчлах, тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд тэмдэглэж иржээ. Орчин үед сувилахуйн шинжлэх ухаан нь бие даасан байдлаа улам бүр хадгалж, арга технологийн хувьд хөгжсөөр олон улсын хэмжээнд хамгийн эрэлттэй мэргэжил болж байгааг саяхан АНУ-ын нэгэн судалгааны багаас “Дэлхийд хамгийн эрэлттэй 100 мэргэжил”ийг жагсаахад сувилагч мэргэжил эхний 10-т жагсаж байгаагаар нь тодорхойлж болох юм.

Энэ өдрийг тохиолдуулан “Эрүүл мэндийн салбарын хөгжил ба сувилагчдын хөдөлмөрлөх эрх” чуулга уулзалт МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо. Үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга, эмч нар улаан хивс дэлгэн сувилагчдаа хүлээн авсан юм. Мөн “Эрүүл мэндийн салбарын хөгжил ба сувилагчдын хөдөлмөрлөх эрх” сэдвээр хэлэлцүүлэг, илтгэл болж тус хуралд суусан эрүүл мэндийн салбарынхан үнэ төлбөргүйгээр 0,5 кредит цаг авч байгаа аж.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.