Өнөөдөр УБ марафонд бүртгүүлэх сүүлийн өдөр

Д.Тулга / Спорт

marafon

Улаанбаатар марафон-2015 олон улсын гүйлтийн тэмцээн энэ бямба гаригт буюу Автомашингүй өдөр болох гэж байна. Зургаан орны тамирчин оролцох энэ гүйлтэд мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10км, 5км, 1500 метр гэсэн гурван ангилалд болох юм.

- ӨНӨӨДӨР БҮРТГЭЛ ДУУСНА -

Хэрвээ та УБ марафонд оролцох хүсэлтэй байгаа бол www.ub-marathon.ub.gov.mn сайтаар болон нийслэл дүүргийн Биеийн тамир, спортын газар хороод, нийслэлийн Боловсролын газар зэрэг 10 цэг дээр очиж бүртгүүлэх боломжтой. "Улаанбаатар Марафон-2015" олон улсын гүйлтийн 10км, 21 км, 42 км-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн програмд оруулах шаардлагатай тул эдгээр зайнуудад оролцогчдыг 05 дугаар сарын 31-нийг хүртэл бүртгэж бүртгэлийг хаасан. Бусад 5км болон 1.5 км-ийн зайд гүйгчдийг 06 дугаар сарын 04-нийг дуустал бүртгэнэ. Гүйлтэнд оролцохыг сонирхогч та бүхэн амжиж бүртгүүлээрэй.

Гүйлтийн 10км, хагас болон бүтэн марафоны эхний 1-10 дугаарт байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана. Харин 5 км зайн насны ангилал бүрт эхний 1-8 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй дээрхийн адил шагнана. Барианд орсон бүх тамирчдыг дурсгалын медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулах аж.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчид 15000 төгрөгийн хураамж төлсөн тохиолдолд бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно.

Оролцогчдын сонгосон гүйлтийн зайн бүртгэлийн хураамжийг Төрийн сан банк, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Нэмэлт санхүүжилтийн данс/: 200035401 төгрөгийн дансанд шилжүүлнэ.

Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй.

Гадаадын гүйгчид бүртгэлийн хураамж 15.0 /арван тав/ ам. доллараа Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Улаанбаатар банкин дахь 2611038120 тоот дансанд тушаана. Энэ зайд оролцогчид www.ub-marathon.ub.gov.mn сайтаар буюу харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд ирж анкет бөглөн бүртгэлийн хураамж төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтаа баталгаажуулна.

- ЧИНГИС ХААНЫ ТАЛБАЙГААС ГАРААНААС ГАРНА -

5000 м: /ГАРАА/ - Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Энхтайвны өргөн чөлөө - Цэцэг төв - Зоос гоёл - МУИС - Бээжингийн гудамж - Чингис зочид буудал - Бөхийн өргөө - Энхтайвны өргөн чөлөө - СЭЗИС - МУБИС - Дуурь бүжгийн эрдмийн театр - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай /БАРИА/.

10.000 м: /ГАРАА/ Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-Төв шуудан - Сөүлийн гудамж - "Норе" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - V сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис Зочид буудал - Сансарын туннель /Сансарын туслах зам/ - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - Элчингийн гудамж - ДБЭТ - Их эзэн Чингис хааны нэрэмжит БАРИА.

Хагас болон бүтэн марафон 10.000 м-ийн тойргоор гүйнэ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.